
Ацикловир 5мг, 20мг
Тун ба хэрэглэх арга:#
Насанд хүрэгч
Herpes simplex (ЭГВ) хэлбэрийн вирусын халдварын үед: ЭГ хэлбэрийн вирусын халдварын үед Ацикловир-Акри бэлдмэлийг 200 мг тунгаар 4 цагийн зайтай ( шөнө нойрсолтын бусад цагт) хоногт 5 удаа 5 хоногийн турш уухыг зөвлөдөг боловч хүндрэлийн үед хэрэглэх хугацааг сунгаж болно. Илэрхий дархлаа дарангулагдсан үед (жишээ нь ясны чөмөг шилжүүлэн суулгасан) эсвэл гэдэсний шимэгдэлт буурсан тохиолдолд Ацикловир-Акри шахмалын тунг 400 мг хүртэл нэмж болно. Эмчилгээг аль болох халдварын эхэн үед ба тууралт, шинж тэмдэг эхлэх үед эхлэх нь зүйтэй.
Дархлааны тогтолцоо хэвийн өвчтөний Herpes simplex 1, 2 хэлбэрий вирусын дахилтат халдварын урьдчилан сэргийлэлтэнд: Дархлаа хэвийн ЭВГ -т халвартай хүмүүст Ацикловир-Акри бэлдмэлийг 200 мг тунгаар 6 цагийн зайтай /шөнө нойрсохоос бусад цагт/ хоногт 4 удаа уухыг зөвлөдөг. Ихэнх тохиолдолд 400 мг тунгаар 12 цагийн зайтай хоногт 2 удаа уух нь тохиромжтой. Мөн зарим үед бага тунгаар буюу 200 мг тунгаар 8 цагийн зайтай 3 удаа эсвэл 200 мг тунгаар 12 цагийн зайтай хоногт 2 удаа уулгахад үр дүнтэй. Зарим өвчтөнд хоногт 800 мг тунгаар уулгахад халдвар хурцдах тохиолдол гардаг. Ацикловир-Акри эмчилгээний явцыг хянах зорилгоор эмчилгээг 6-12 сараар завсарлах хэрэгтэй.
Дархлаа дутагдсан өвчтөний Herpes simplex 1, 2 хэлбэрийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэлтэнд: Насанд хүрэгчид – өдөрт 6 цагаар 4 удаа 200 мг тунгаар хэрэглэхийг зөвлөдөг. Илэрхий дархлаа дарангуйлагдсан үед (жишээ нь ясны чөмөг шилжүүлэн суулгасан) эсвэл гэдэсний шимэгдэлт буурсан тохиолдолд Ацикловир-Акри шахмалын тунг 400 мг хүртэл нэмж болно. Урьдчилан сэргийлэх эмчилгээний хугацаа нь халдварын эрсдэлийн үргэлжлэх хугацаанаас хамаарна.
Хэрэглэх заалт:#
Herpes simplex 1, 2 хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн арьс, салст бүрхүүлийн халдвар, бэлгийн дахилтат герпесийн эмчилгээнд;
Дархлааны тогтолцоо хэвийн өвчтөний Herpes simplex 1, 2 хэлбэрийн вирусын дахилтат халдварын урьдчилан сэргийлэлтэнд;
Дархлаа дутагдсан өвчтөний Herpes simplex 1, 2 хэлбэрийн вирусын дахилтат болон анхдагч халдвараас урьдчилан сэргийлэлтэнд;
Салхин цэцэг, бүслүүр үлд (бүслүүр үлдний эхэн үед ацикловирийг хэрэглэхэд өвчин намдаах үйлчилгээтэйгээс гадна герпесийн дараах мэдрэлийн үрэвслийн давтамжийг бууруулна).