
Амлесса 8мг/5мг
Периндоприл эрбумин / амлодипин
Тун ба хэрэглэх арга:#
Ууж хэрэглэнэ.
1 шахмалаар өдөрт 1 удаа, болж өгвөл өглөө, хоолны өмнө хэрэглэнэ. Уг тогтсон хослолоор даралт бууруулах эмчилгээг эхлүүлж болохгүй. Өвчтөний онцлогт тохируулан бэлдмэлийн найрлагад буй аль нэг эмийг сонгох шаардлага гарвал тунгийн зохицуулалтыг хийхийг зөвлөнө.
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн болон өндөр настан
Уг бүлгийн өвчтөгүүдэд периндоприлатын ялгаралт удааширсан байх тул креатинин болон калийн түвшинг тогтмол хянаж, эмнэлгийн хяналтанд оруулах хэрэгтэй.
Амлесса бэлдмэлийг креатинин клиренс <60 мл/мин байгаа өвчтөнгүүдэд хэрэглэх бөгөөд харин креатинин клиренс >60 мл/мин байгаа тохиолдолд хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Эдгээр өвчтөнгүүдийн онцлогоос хамааран бэлдмэлийн найрлагад буй эм тус бүрээр тунгийн зохицуулалт хийхийг зөвлөнө. Бөөрний үйл ажиллагааны алдагдлыг үе шатаас үл хамааран ийдсэнд агуулагдах амлодипины концентраци өөрчлөгдөж болно.
Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн
Дээрх бүлгийн асуумжтай өвчтөнгүүдэд хэрэглэх тунгийн дэглэм хараахан тогтоогдоогүй байдаг тул уг хослолоор эмчилээ хийж байгаа тохиолдолд болгоомжтой хэрэглэх ба хяналт тавих хэрэгтэй.
Хэрэглэх заалт:#
Артерийн даралт ихдэлт, эмчилгээнд периндоприл, амлодипин шаардлагатай тогтвортой титэм судасны эмгэгтэй өвчтөнд хэрэглэнэ.