Амло-Денк 10мг №50

Амлодипин
Тун ба хэрэглэх арга:
#
Бэлдмэлийг эмчийн зөвлөснөөр хэрэглэнэ. Амлодипины ердийн эхлэх тун 5 мг ба хоногт нэг удаа хэрэглэнэ. Амлодипины хоногийн тунг 10 мг хүртэл нэмэгдүүлж болно. Шаардлагатай бол шахмалыг ховилын дагуу хувааж болно. Бэлдмэлийг хоол идэхийн өмнө ба дараа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг өдөр бүр тогтмол цагт, хангалттай хэмжээний усаар даруулж ууна. 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Хэрэв та жирэмсэн ба хөхүүл, жирэмсэн байж магадгүй, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчээс зөвлөгөө авна уу. 

Жирэмсэн үе: Амлодипиныг жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй гэдэг нь тогтоогдоогүй. Хэрэв та жирэмсэн байж магадгүй, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол Амло Денк 10 бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчдээ мэдэгдэнэ үү. 

Хөхүүл үе: Амлодипин бага хэмжээгээр хөхний сүүгээр ялгардаг. Хэрэв та хүүхдээ хөхөөр хооллодог эсвэл хөхөөр хооллохоор төлөвлөж байгаа бол Амло-Денк 10 бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчдээ мэдэгдэнэ үү.
Хэрэглэх заалт:
#
Артерийн даралт ихсэх өвчин (гипертензи), болон цээжээр өвдөх зүрхний бах, Принцметалын ховор хэлбэр, зүрхний бахын эмчилгээнд хэрэглэнэ. 

Цусны даралт өндөр байгаа өвчтөнд уг бэлдмэл нь судас тэлж цусны урсгалыг сайжруулна.  Зүрхний бахтай өвчтөнд Амло-Денк 10 бэлдмэл нь зүрхний булчингийн цусан хангамжийг сайжруулж хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлснээр цээжний өвдөлтийг намдаана. Уг бэлдмэл нь зүрхний бахын цээжний өвдөлтийг нэн даруй намдаахгүй.
Search