Амоксициллин 250мг,500мг №10 

Амоксициллин тригидрат 
Тун ба хэрэглэх арга:
#
Грам эерэг ба грам сөрөг микробоор үүсгэгдсэн системийн халдвар, шээс ялгаруулах замын хурц ба архаг халдварын үед: 
Насанд хүрэгчид ба 20 кг-аас дээш жинтэй хүүхдэд: 250 мг-500 мг-аар 8 цагаар ууна. 
20 кг-аас доош жинтэй хүүхдэд: хоногт 20 мг/кг-аар 8 цагаар /3 хувааж/ ууж ба ноцтой хүнд халдварын үед хоногт 40 мг/кг-ыг 8 цагаар ууна. 
Хүндрэлгүй заг хүйтэнд: Насанд хүрэгчид ба 45 кг-аас дээш жинтэй хүүхдэд: 3гр-ыг 1гр Пробенецидын хамт нэг удаа ууна. Хүндрэлгүй цочмог заг хүйтэн өвчнийг эмчлэхэд 3000мг-аар нэг удаа уулгана. Ингэхдээ 1000 мг пробенецидтэй хамт хэрэглэвэл сайн. Эмэгтэйчүүдэд дээрх тунгаар давтан хэрэглэнэ.
Хэрэглэх заалт
#
Амьсгал болон шээсний замын халдварууд, перитонит, эндометрит, арьс зөөлөн эдийн халдвар болон бусад пенициллинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн өвчнүүдэд хэрэглэнэ.
Search