Ципрофлоксацин 500мг

Ципрофлоксацин
Тун ба хэрэглэх арга:
#
Тун ба эмчилгээний үргэлжлэх хугацаа: 250-750мг тунгаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • Эмэгтэй хүний цочмог хүндрэлгүй давсагны хүндрэлгүй үрэвслийн үед эмчилгээний хугацаа нь 3 хоног байна. Ерөнхийдөө эмчилгээг халдварын шинж тэмдэг илрэл арилснаас хойш хамгийн багадаа 3 хоног үргэлжлүүлэх хэрэгтэй. Цочмог халдваруудын үед ципрофлоксацин шахмалыг ерөнхийдөө 5-10 хоног хэрэглэдэг.
  • Амьсгалын доод замын халдварт: Хөнгөнөөс дунд зэрэгт: 250-500мг тунгаар өдөрт 2 удаа; Хүнд буюу хүндэрсэн халдварт: 750мг тунгаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • Халдварт суулгалт: 500мг тунгаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • Шээсний замын халдварт: Давсагны цочмог хүндрэлгүй үрэвсэлд: 250мг тунгаар өдөрт 2 удаа;
  • Арьсны халдварууд: Хөнгөнөөс дунд зэргийн халдварт: 500мг тунгаар өдөрт 2 удаа; Хүнд буюу хүндрэл бүхий халдварын үед: 750мг тунгаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • Ясны халдварууд: Хөнгөнөөс дунд зэргийн халдварт: 500мг тунгаар өдөрт 2 удаа; Хүнд буюу хүндрэл бүхий халдварын үед: 750мг тунгаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • Эмчилгээнд 4-6 долоо хоног буюу түүнээс ч илүү хугацаа шаардагдаж болно.
Хэрэглэх заалт:
#
Ципрофлоксациныг түүнд мэдрэг бактериар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
  • Уушгины хатгалгаа,
  • Бөөр, давсаг, шээсний сүвний үрэвсэл,
  • Арьс болон зөөлөн эдийн нянгийн гаралтай үрэвсэл,
  • Ходоод-гэдэсний замын нянгийн гаралтай үрэвсэл, халдварт суулгалт.
  • Түүнд мэдрэг Грам-сөрөг бичил биетнээр үүсгэгдсэн ясны чөмөгний үрэвсэл,
  • Заг хүйтэн.
Search