
Цистон
Тун ба хэрэглэх арга:#
Чулуужих өвчин болон шээсээр давс ялгарах үед: 2 шахмалаар өдөрт 2 удаа ууна. Цаашид чулууг бүрэн гадагшлах хүртэл ууна.
Шээсний замын халдварын үед: 2 шахмалаар өдөрт 2 удаа, 1-2 долоо хоног ууна. Цаашид халдваргүй болтол 1 шахмалаар өдөрт 2 удаа ууна. Шөнө шээс алдахад: 1 шахмалаар өдөрт 3 удаа шээс алдахаа болих хүртэлээ ууна.
Хагалгааны дараа дахин чулуужихаас сэргийлэх зорилгоор: 1 шахмалаар өдөрт 2 удаа 2-3 сар ууна.
Хэрэглэх заалт:#
- Чулуужилтыг зогсоох: Оксалатын чулуу
- Фосфатын чулуу
- Уроны хүчил ба уратын чулуужилт
- Талст (давс) ялгарах
- Хагалгааны дараа бөөр, давсагны замд дахин чулуужилт үүсэхээс хамгаална.
- Холимог чулуу - Гликолийн хүчил