Эзамон 400/25мг


Тун ба хэрэглэх арга:
#
Насанд хүрэгсэд 1-2 капсулаар хоногт 3 удаа, 6-аас дээш насны хүүхдэд 1-2 капсулаар өдөрт 1-2 удаа өвчний явцаас хамаарч 1-3 сар хэрэглэнэ. Бэлдмэлийг завсарлагагүйгээр 3 сараас дээш хугацаагаар хэрэглэхгүй. Эзамоныг хэрэглэх цагтаа (ялангуяа 1 удаа хэрэглэж байгаа үед) хэрэглэлгүй мартаж өнгөрөөж болохгүй. Хэрэв ингэж өнжсөн тохиолдолд бэлдмэлийг яаралтай нөхөж хэрэглэх бөгөөд харин дараагийн хэрэглэх хугацаа өнгөрсөн байвал мартаж өнжсөн тунг нөхөж хэрэглэхгүй.
Хэрэглэх заалт:
#
  • Атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчний үеийн архаг болон далд явцтай тархины цусны эргэлтийн дутагдал, тархины цус харвалтын дараах байдал
  • Гэмтлийн дараах тархины судасны эмгэг
  • Ой тогтоолт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий органик өөрчлөлтийн улмаас үүссэн сэтгэц өөрчлөлтийн хам шинж
  • Дотор чихний эмгэг, толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм
  • Меньерийн хам шинж
  • Мигрень ба кинетозын урьдчилан сэргийлэлт
  • Оюун ухааны хоцрогдолтой хүүхдийн ой тогтоолт ба оюун ухааныг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Search