
Флукназол СТЕЛЛА 150мг
Флукназол
Тун ба хэрэглэх арга:#
Эмчилгээний тунг мөөгөнцрийн халдварын байдал ба хүндийн зэргийг харгалзан тогтооно. Эмнэлзүйн үзүүлэлтүүд болон лабораторийн шинжилгээгээр мөөгөнцрийн халдвар идэвхгүй болох хүртэл олон удаагийн тунгаар хэрэглэж эмчилгээг үргэлжлүүлнэ. Эмчилгээг дутуу хийвэл халдвар дахин идэвхжинэ.
Хэрэглэх заалт:#
- Криптококкын менингит;
- Кокцидиоидомукоз;
- Ам залгиур, улаан хоолойн мөөгөнцөр, кандидури ба салст бүрхүүлийн архаг мөөгөнцөр зэрэг салстын мөөгөнцөрууд;
- Хэсэг газрын эмчилгээнд үр дүн өгөөгүй цочмог ба дахилт үтрээний мөөгөнцөр;
- Хэсэг газрын эмчилгээнд үр дүнгүй өгөөгүй мөөгөнцрийн баланит;
- Хөлийн ул, их бие, цавины мөөгөнцөр, олон өнгөт үлд ба арьсны мөөгөнцөр зэрэг системийн эмчилгээ шаардлагатай арьсны мөөгөнцөрууд;
- Бусад бэлдмэлд үр дүн өгөөгүй хумсны мөөгөнцөр (онихомикоз).