
Кетонал ДУО 150мг
Кетопрофен
Тун ба хэрэглэх арга:#
Бэлдмэлийг ууж хэрэглэнэ. Хооллох үед болон хоолны дараа 100мл-с багагүй хэмжээний ус эсвэл сүүгээр даруулж хэрэглэнэ. Капсулыг хазаж зажилж болохгүй. Бэлдмэлийг өвчний шинж тэмдгийг арилгахад шаардагдах хамгийн бага эмчилгээний тунгаар, хамгийн бага хугацаагаар хэрэглэж гаж нөлөөг нь багасгаж болно.
Зөвлөж буй тун: Насанд хүрэгсэд ба 15-аас дээш насны өсвөр насныхан Ердийн тун нь Кетонал Дуо 1 капсулыг (150мг кетопрофен) хоногт 1 удаа хэрэглэнэ. Кетопрофены хоногийн дээд тун нь 200мг. Кетопрофеныг 150мг-р хоногт 1 удаа хэрэглэх (Кетонал Дуо 1 капсул) эмчилгээг эхлэхийн өмнө эмчилгээний ашигтай үр нөлөө болон эрсдэлийг сайтар харьцуулж үнэлэх хэрэгтэй. Хоногийн дээд тунгаас их тунгаар хэрэглэхгүй. Кетопрофены хоол боловсруулах үйл ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахын тулд ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлтэй хамт хэрэглэж болно.
Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн: Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэх эхний тунг багасгахыг зөвлөх ба барих тун нь эмчилгээний хамгийн бага тун байна. Хүнд явцтай элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд кетопрофеныг хэрэглэхгүй.
Өндөр настангууд: Өндөр настай өвчтөнд гаж нөлөөний ноцтой үр дагаврын эрсдэл ихсэж болно. Хэрэв стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэх шаардлага гарвал хамгийн бага тунгаар хэрэглэх ба эмчилгээг эхэлснээс хойш 4 долоо хоногийн хугацаанд өвчтөнд хоол боловсруулах замаас цус алдалт илрэх эсэхийг хянах хэрэгтэй.
Хэрэглэх заалт:#
Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй стероид бус хэрэхийн эсрэг эм юм. Түүнийг зарим өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах зорилгоор болон үрэвсэлт, сөнөрөлт, бодисын солилцооны хэрэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ.