
Лориста 25мг, 50мг, 100мг
Лозартан
Тун ба хэрэглэх арга:#
Артерийн даралт ихдэлт Ихэнх өвчтөнүүдийн анхны болон эмчилгээний стандарт тун нь өдөрт нэг удаа 50 мг Лозартан юм. АД бууруулах дээд нөлөө нь эмчилгээг эхэлснээс хойш 3-6 долоо хоногийн дараа үр дүнд хүрнэ. Зарим өвчтөнд илүү их үр дүнд хүрэхийн тулд тунг өдөрт хамгийн ихдээ 100 мг Лозартан хүртэл нэмэгдүүлж болно. Цусны эргэлт эзлэхүүн буурсан өвчтөнд (жишээ нь их хэмжээгээр шээс хөөх эм ууж буй үед) лозартаны эхлэх тунг өдөрт 1 удаа 25мг хүртэл бууруулна («Тусгай хэрэглээ» үзнэ үү). Өндөр настай болон бөөрний үйл ажиллагаа буурсан өвчтөнүүд, түүний дотор диализтэй өвчтөнүүдэд Лозартаны эхний тунг сонгох шаардлагагүй. Элэгний эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнд Лозартаныг бага тунгаар хэрэглэхийг зөвлөнө («Тусгай заавар» үзнэ үү).
Цусны даралт ихсэх, зүүн ховдлын гипертрофитой өвчтөнд зүрх судасны өвчлөл, нас баралтын эрсдлийг бууруулна. Ихэнх өвчтөнүүдийн анхны болон эмчилгээний стандарт тун нь өдөрт нэг удаа 50 мг Лозартан юм. Цаашид гидрохлоротиазидийг бага тунгаар, Лозартаны тунг цусны даралтыг бууруулах түвшинг харгалзан өдөрт 100 мг дээд тунгаар нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
Артерийн даралт ихсэлт, бөөрний архаг өвчин протейнури ³ 0,5 г/өдөр бүхий 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй өвчтөнүүдэд Лозартаны стандарт эхлэх тун өдөрт 50мг тунгаар нэг удаа ууна. Цааш цусны даралт бууралтын буурах түвшинг харгалзан Лозартан бэлдмэлийн тунг өдөрт нэг удаа 100мг хүртэл нэмэгдүүлнэ. Лозартаны бусад даралт бууруулах бэлдмэлүүдтэй (жишээ нь шээс хөөх, кальцын суваг дунд зэрэг хориглогчид (БМКК), альфа-, бета-адреноблокаторууд, төвийн үйлдэлт даралт бууруулах эмүүд), инсулин, сахар бууруулах бусад эмүүд (жишээ нь сульфонилмочевины уламжлал, глитазон, глюкозидаз дарангуйлагчид) хамт хэрэгэж болно.
Зүрхний архаг дутагдал Зүрхний архаг дутадалтай өвчтөнд Лозартаныг өдөрт нэг удаа 12.5мг тунгаар эхлэн ууна. Дүрмээр бол тунг хувь хүний хүлцэлээс хамаарч долоо хоног бүрийн интервалаар сонгоно (өөрөөр хэлбэл өдөрт 12.5 мг, өдөрт 25 мг, өдөрт 50 мг, өдөрт 100 мг дээд тунг [зөвхөн энэ заалтад зориулагдсан] өдөрт 1 удаа 150 мг).
Хэрэглэх заалт:#
Артерийн даралт ихдэлт.
- Артерийн даралт ихсэлт, зүүн ховдолын гипертрофи бүхий өвчтөнд зүрх судасны өвчлөл, нас баралтын эрсдэл, зүрх судасны эндэгдэл, цус харвалт, зүрхний булчингийн шигдээсийн давтамжыг бууруулахад.
- Артерийн даралт ихдэлт, протеинури ³ 0,5 г/өдөр бөөрний үйл ажиллагааны алдагдалай чихрийн шижингийн 2-р хэв шинжтэй өвчтөнд даралт бууруулах зорилгоор нэгдмэл эмчилгээний нэг хэсэг болгон
- АХФ дарангуйлагчид үр дүнгүй эсвэл АХФ дарангуйлагчидад үл тэвчилтэй зүрхний архаг дутагдал. Зүрхний архаг дутагдалын гемодинамик тогтвортой өвчтөнд лозартанг АХФ дарангуйлагчидад шилжүүлэх шаардлагагүй өвчтөнд хэрэглэнэ.