Махацеф 200мг №10

Трахисан хүлхдэг шахмал
Тун ба хэрэглэх арга:
#
Цефиксимны шимэгдэлтэнд хооллолтын хугацаа, эмнэлзүйн ач холбогдол өгөхүйцээр нөлөөлөхгүй. Нэг удаагийн ээлж эмчилгээний хугацаа 7 хоног, шаардлагатай тохиолдолд 14 хоног хүртэл хугацаанд хэрэглэж болно. 
10-аас дээш настай хүүхэд болон насанд хүрэгчдэд: халдварын хүнд хөнгөнөөс хамааран хоногт 200-400 мг-аар хэрэглэнэ. Тунг нэг дор эсвэл өдөрт 2 тэнцүү хуваан хэрэглэж болно. 
Өндөр настанд: залуу хүмүүсийнхтэй адил тунгаар хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагааг нь шалгаж хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай үед тунг тохируулна. 
Хүүхэд (хүүхдэд суспенз хэлбэрээр хэрэглэвэл зохимжтой):Хүүхдэд тохирсон хоногийн тун нь хоногт 8 мг/кг. Нийт тунг нэг дор эсвэл хоногт 2 тэнцүү хувааж хэрэглэнэ. 50-с дээш кг жинтэй эсвэл 10-с дээш насны хүүхдэд насанд хүрэгчдийн тунгаар буюу хоногт 200-400 мг байхаар тооцож хэрэглэнэ (тунг халдварын хүндийн зэргээс хамаарч, хоногт 200-400 мг-р тогтооно)
Хэрэглэх заалт
#
Цефиксим нь ууж хэрэглэдэг идэвхтэй антибиотик бөгөөд in vitro орчинд хийгдсэн туршилтаар Грам эерэг болон Грам сөрөг бактерийн олон төрөл, омгуудад өргөн хүрээний нян үхүүлэх (бактерицид) нөлөө үзүүлнэ. Энэ бэлдмэлийг түүнд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн, дор дурьдсан цочмог халдваруудын үед эмчилгээнд хэрэглэнэ. Амьсгалын дээд замын халдвар: Халдвар үүсгэгчийг тогтоосон, эсвэл бусад өргөн хэрэглэдэг антибиотикуудад тэсвэртэй болсон гэж үзэж байгаа, эсвэл эсвэл эмчилгээ үр дүнгүй байх эрсдэлтэй амьсгалын дээд замын халдвар: тухайлбал, дунд чихний үрэвсэл болон дор дурьдагдсан бусад халдваруудын үед хэрэглэнэ. Амьсгалын доод замын халдвар: бронхит гэх мэт Шээсний замын халдвар: давсагны үрэвсэл, давсаг-шээлгүүрийн үрэвсэл (цистоуретрит), хүндрэлгүй пиелонефрит
Search