Метронидазаол 500мг


Тун ба хэрэглэх арга:
#
 Шахмалыг хоолны дараа хэрэглэх ёстой.

 
  • Үтрээний трихомониазд: Хоногийн 600-800мг тунг хувааж хэрэглэх бөгөөд нийт 7 хоног хэрэглэдэг. Хэрэв ээлж эмчилгээг 4-6 долоо хоног давтах бол хооронд нь завсарлах бөгөөд ээлж эмчилгээ бүрийн өмнө, эмчилгээний үед болон дараа нь цагаан эсийг тоолж байх хэрэгтэй. 2.0гр тунгаар зөвхөн нэг удаа хэрэглэхэд үр дүнтэй байдаг хэмээн мэдээлдэг. Хэрэв эрэгтэй хосыг эмчлэх бол адил тунгаар мөн адил 7 хоногийн туршид хэрэглэнэ.
  • Амёбиазд: 800мг тунгаар өдөрт 3 удаа 5-10 хоног хэрэглэнэ. Хүүхдэд хоногт 35-50мг/кг тунгаар тооцон 3 хувааж нийт 10 хоног хэрэглэнэ. Энэхүү эмчилгээ нь шинж тэмдэггүй хэлбэрт ч үр дүнтэй. Метронидазолд тэсвэртэй E.histomica одоогоор илрээгүй.
Хэрэглэх заалт:
#
  • Эрэгтэй болон эмэгтэйн трихомонадын халдвар.
  • Амёбиазын бүх хэлбэр.
  • Лямблиазын болон Винцентийн халдвар.
  • Агааргүйтэн бактер болох нь тодорхойлогдсон түүнд мэдрэг эмгэгтөрүүлэгчээр үүсгэгдсэн халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
  • Агааргүйтэн бактериар үүсгэгдэх мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Search