
Мезимфорте 10000
Мезимфорте
Тун ба хэрэглэх арга:#
Нэг удаагийн хооллолтын үед зөвлөх тун: 2-4 шахмал (липазагийн 20000-40000 Ед Ph. Eur./шахмал). Мезим® форте 10000 тун нь нойр булчирхайн үйл ажиллагааны дутагдлын хүнд хөнгөний зэргээр тодорхойлогдоно. Ихэвчлэн нэг удаагийн хооллолтонд липазагийн 20000-40000 Ед Ph. Eur./шахмал байх ба түүнээс ч их байж болно. Мезим® форте 10000 бэлдмэлийн эмчилгээний зорилго нь биеийн жинг хэвийн барих, түүнд хүрэх, өтгөн ялгаралтын давтамж болон хэлбэржилтийг хэвийн болгох явдал байдаг. Зөвхөн эмчийн хяналтан дор, шинж тэмдгийг (жишээ нь: стеаторея, ходоод өвдөх зэрэг) бууруулах зорилгоор тунг нэмэгдүүлж болно.
Биеийн нэг кг жинд липазагийн 15000-20000 Ед болох өдөр тутмын тунг нэмэгдүүлж болохгүй. Хоолны хэмжээ, найрлагыг тооцоод өөх тосны шимэгдэлтэнд хангалттай шаардагдах ферментийн тунг, ялангуяа муковисцедозтай өвчтөнд нэмэгдүүлж болохгүй.
Бэлдмэлийг аль болох хоолны үеэр, их хэмжээний шингэнээр даруулан зажлалгүй бүтнээр нь залгиж хэрэглэнэ. Мезим® форте бэлдмэлийг бүтнээр нь залгихгүй бол, түүнийг зажлахад эмчилгээний үр нөлөө нь буурч, түүний найрлаганд байгаа ферментүүд амны хөндийд чөлөөлөгдвөл амны салст бүрхүүлийг гэмтээх магадлалтай.
Хэрэглэх заалт:#
Хоол боловсролтын хямралаар илэрдэг нойр булчирхайн гадаад шүүрлийн алдагдлын үед хэрэглэнэ.