
Нифедипин 10мг
Нифедипин
Тун ба хэрэглэх арга:#
- Эмийн бэлдмэлийн тун болон курс эмчилгээний хугацааг өвчний хүнд хөнгөний зэрэг, өвчтөний эмчилгээнд үзүүлэх хариу урвал зэргийг харгалзан үзэж эмч тодорхойлно.
- Эмнэл зүйн шинж тэмдэгт үндэслэн барих тунг хувь хүн бүрт аажим нэмэгдүүлэн хэрэглэж болно. Элэгний хүнд хэлбэрийн үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнг анхааралтай хянах ба ноцтой тохиолдолд тунг бууруулах шаардлагатай.
- Зүрхний титэм судасны эмгэгийн эмчилгээнд өдөрт 2 удаа (40 мг/хоног) 1 (20 мг/хоног) эсвэл 2 (10 мг/хоног) шахмалаар уухыг зөвлөдөг.
- Хэрэв эмийн тун илүү өндөр байх шаардлагатай тохиолдолд хоногийн хамгийн дээд тун 60 мг/хоног хүртэл аажимаар нэмж болох юм.
- Даралт ихсэлтийн эмчилгээнд нифедипинийг өдөрт 2 удаа (40 мг/хоног) 1 (20 мг/хоног) эсвэл 2 (10 мг/хоног) шахмалаар уухыг зөвлөдөг.
- Нифедипинийг CYP 3A4 хориглогч эсвэл CYP 3A4 өдөөгч бэлдмэлүүдтэй хамт хэрэглэсэн тохиолдолд нифедипиний тунг тохируулах эсвэл нифедипиний ялгаралыг тодорхойлох нь зүйтэй.
- Ишемийн эсрэг болон цусны даралт бууруулах нөлөө нь үр дүнтэй илэрч байгаа тохиолдолд ялангуяа өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд тунг аажмаар багасгаж, эмчилгээг аажимаар зогсоох нь зүйтэй.
- Шахмалыг бага хэмжээний шингэнээр даруулж залгиж ууна. Эмийн бэлдмэлийг хоол хүнсний хэрэглээнээс үл хамааран хэрэглэнэ.
- Эмийн бэлдмэлийг хэрэглэж байх үед усан үзэмний шүүс хэрэглэхээс татгалзахыг зөвлөдөг.
- Шахмалыг хооронд нь 12 цагийн зайтай ууж хэрэглэхийг зөвлөдөг (6 цагаас дээш).
Хэрэглэх заалт:#
Артерийн даралт ихсэлт, зүрхний ишеми: Архаг тогтвортой зүрхний бах, Судасны агчилтын улмаас үүссэн зүрхний бах