Парацетамол 125мг №10 лаа 

Парацетамол 
Тун ба хэрэглэх арга:
#
Шулуун гэдсээр 

6 – 12 нас: 1-2 лааг 4-6 цаг тутам хэрэглэнэ.
10 – 12 нас (30 – 40кг): 1-2 лааг 4-6 цаг тутам хэрэглэнэ . 

Хүүхдийн нас болон биеийн жингээс хамаарч тунг тохируулна. Эдгээр тунг 24 цагт хамгийн ихдээ 4 хүртэлх давтамжтай хэрэглэх боломжтой. Эмийн тунг 4 цагаас ойрхон давтамжтай хэрэглэхийг хориглоно. Зөвлөсөн тунг хэтрүүлж болохгүй. Илүү өндөр тунтай хэрэглэснээр өвдөлт намдаах нөлөө ихсэхгүй. Эмч зөвлөснөөс бусад тохиолдолд бэлдмэлийг 3-аас дээш хоног хэрэглэхийг хориглоно. Лааг зөвхөн бүтнээр нь хэрэглэнэ – хэрэглэхийн өмнө лааг хугалж болохгүй.
Хэрэглэх заалт:
#
Шүдний өвдөлт эсвэл халууралт зэрэг хөнгөн ба дунд зэргийн өвдөлтийн үед хэрэглэнэ. Парацетамол лаа нь парацетамолын ууж хэрэглэх эмийн хэлбэрийг хэрэглэх боломжгүй өвчтөнд илүү тохиромжтой, жишээлбэл, мэс заслын дараах дотор муухайралт ба бөөлжилт.
Search