Ризин 10мг №100

Цетиризиний дигидрохлорид
Тун ба хэрэглэх арга:
#
Насанд хүрэгсэд ба 6-аас дээш насны хүүхэд: Цетиризиний гидрохлоридыг 10мг тунгаар өдөрт 1 удаа унтахын өмнө ууж хэрэглэнэ. Гаж нөлөө илрэхэд өртөмхий мэдрэг өвчтөнд 5мг тунгаар өглөө ба орой тус тус хэрэглэнэ. Нас болон эмгэгийн шинж тэмдгээс хамаарч бэлдмэлийн тунг ихэсгэж багасгаж тохируулж болно.  

Бөөрний дунд болон хүнд явцтай эмгэгтэй өвчтөн:  тунгийн хоорондын зайг өвчтөний бөөрний үйл ажиллагаанд тохируулж зохицуулах хэрэгтэй. Бэлдмэлийн тунг доорх хүснэгтэнд зааснаар тохируулна. Мл/мин нэгж бүхий креатининий клиренс (CLcr) нь тунгийн хүснэгтийг ашиглахад шаардагдана. Цусан дахь креатинины үзүүлэлтийг дараах тэгшитгэлд оруулан тооцож креатининий клиренсийг (мл/мин)  тодорхойлж болно.
Хэрэглэх заалт:
#
Улирлын болон жилийн турш үргэлжилдэг харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, харшлын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, шалтгаан нь тодорхойгүй архаг явцтай чонон хөрвөс,  арьсны загатнаа зэрэгт хэрэглэнэ. Арьсны үрэвсэл болон намарсын (экзем) үед гадуур хэрэглэхэд зориулсан гидрокортизонтой (шахмалыг хязгаарлана) хамт хэрэглэнэ.
Search