Трахисан №20

Трахисан хүлхдэг шахмал
Тун ба хэрэглэх арга:
#
2 цаг тутамд 1 шахмалыг  амандаа хүлхэж хэрэглэнэ. 
Насанд хүрэгсэд болон 12-оос дээш настай хүүхдийн хоногийн тун нь 8 шахмал, 
4-12 насны хүүхдийн хоногийн тун нь 6 шахмал байна. 
Ихэвчлэн эмийн бэлдмэлийг хэрэглэснээс хойш хэд хоногийн дараа өвчний шинж тэмдэг арилах бөгөөд тогтвортой эмчилгээний үр нөлөөнд хүрэхийн тулд эмчилгээг дахин 2-3 хоног үргэлжлүүлэхийг зөвлөдөг. 
Хэрэв эмийн бэлдмэлийг 5 хоног хэрэглээд өвчтөний биеийн байдал төдийлөн сайжрахгүй бол заавал эмчид хандах хэрэгтэй.
Хэрэглэх заалт
#
Стоматит, гингивит, пародонтит, глоссит, тонзиллит, фарингит; дисфаги болон амны хөндийн болон залгиурын нянгийн гаралтай үрэвсэлт өвчин мөн залгиурын үйл ажиллагааны алдагдалд хүргэх эмгэгүүдийн үед хэрэглэнэ. Амны хөндий болон залгиурын хэсэгт хийгдэх мэс ажилбарын (шүд авах, буйлны мэс ажилбар, хоолойны мах авах) өмнө болон дараа халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Search