
Верошпирон 25мг №20
Спиронолактон
Тун ба хэрэглэх арга:#
Зүрхний зогсонгишилт дутагдлын үед үүссэн хаван эсвэл нефротик хамшинжийн хаван
Эхлэх тун нь хоногт 100мг ба тун 25-200 мг/хоног хүртэл хэлбэлзэж болно, бэлдмэлийг 1-2 удаа ууж болно. Верошпирон бэлдмэлийг илүү өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд бөөрний сувганцрын проксималь хэсэгт үйлчилдэг шээс хөөх өөр бэлдмэлтэй хавсарч хэрэглэх нь зүйтэй. Энэ тохиолдолд Верошпирон бэлдмэлийн тунг тохируулах шаардлагатай.
Зүрхний хүнд хэлбэрийн дутагдлын (Нью-Йоркийн Зүрхний Нийгэмлэгийн (NYHA) ангиллаар III-IV зэрэг ба зүрхний хаях фракц ≤35%) үед нэмэлт эмчилгээ
Альдактон хэрэглэсэн санамсаргүй түүврийн аргаар хийсэн судалгааны үр дүнгээс харвал (RALES: «Фармакодинамик» хэсгийг харна уу) цусны сийвэн дэх калийн хэмжээ 5,0 мЭкв/л-ээс их биш, сийвэн дэх креатининий хэмжээ 2,5 мг/дл-ээс хэтрээгүй тохиолдолд суурь стандарт эмчилгээний суурин дээр эхэлж хэрэглэх спиронолактоний тун хоногт 25 мг байна. Бэлдмэлийг хоногт 25мг тунгаар хэрэглэх үед зохимж сайн байгаа өвчтөний хоногийн тунг эмнэлзүйн заалтаар 50мг хүртэл ихэсгэж болно. 25мг-аар хоногт нэг удаа хэрэглэхэд зохимж муутай байвал спиронолактоний тунг хоёр хоногт 25мг болтол бууруулж болно.
Хэрэглэх заалт:#
Зүрхний зогсонгошилт дутагдалтай өвчтөн, бусад эмэнд үр дүнгүй эсвэл зохихгүй байгаа тохиолдолд, түүнчлэн бусад шээс хөөх эмийн үйлчилгээг хүчжүүлэх зорилгоор
- Анхдагч гипертензи, гол төлөв гипокалиеми үүссэн үед ба даралт бууруулах бусад эмийн хамт хэрэглэх.
- Асцит ба хаван үүсгэсэн элэгний хатуурал.
- Анхдагч гиперальдостеронизмын эмчилгээнд. · Нефротик хамшинжийн хаван.
- Өөр ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэх боломжгүй өвчтөний гипокалиемийн эмчилгээнд.
- Зүрхний гликозид хэрэглэж буй өвчтөн өөр эм хэрэглэх боломжгүй тохиолдолд гипокалиемигээс сэргийлэх зорилгоор.